Aug 15, 2025
ТАНЫ ЗЭЭЛИЙН ИТГЭЛЦЛИЙН ХЭМЖҮҮР
FICO оноо гэж юу вэ?
FICO оноо гэж юу вэ, яагаад чухал вэ?
Дэлхийн олон улсад өргөнөөр ашиглагддаг FICO оноо нь зээлийн үнэлгээний систем бөгөөд таны санхүүгийн түүх, мэдээллийг нэгтгэн 300–850 онооны хооронд илэрхийлдэг. Энэхүү оноо нь таны зээлийн түүхийн найдвартай байдал, санхүүгийн сахилга батыг тодорхойлох гол үзүүлэлт юм. Өндөр оноотой байх нь зээлийн хүсэлт тань батлагдах магадлалыг нэмэгдүүлж, илүү таатай нөхцөлтэй зээл авах боломжийг олгодог.
FICO оноог хэрхэн тооцдог вэ?
FICO оноог дараах 5 үндсэн хүчин зүйлсийн харьцаагаар тооцдог:
Зээлийн эргэн төлөлт – 35%
Зээлээ хугацаанд нь төлөх нь хамгийн чухал нөлөөтэй үзүүлэлт. Хэдхэн хоногийн хоцролт ч оноонд сөргөөр нөлөөлнө.Зээлийн үлдэгдэл – 30%
Зээлийн үлдэгдэл их байх тусам оноо буурна. Орлого, хэрэглээний зөв тэнцвэрийг хадгалах нь чухал.Зээлийн түүх – 15%
Өмнөх зээлээ хугацаанд нь төлж байсан бол таны оноонд эерэгээр нөлөөлнө.Зээлийн багц – 10%
Зөвхөн нэг төрлийн зээлтэй байхаас илүү олон төрлийн зээл (жишээ нь, хэрэглээний болон орон сууцны зээл) тэнцвэртэй хослох нь оноог нэмэгдүүлнэ.Шинэ зээлийн лавлагаа – 10%
Богино хугацаанд олон зээлийн хүсэлт гаргах нь оноог бууруулдаг.
Дүгнэлт
FICO оноо бол зээлдэгчийн санхүүгийн сахилга бат, найдвартай байдлыг илтгэх чухал хэмжүүр юм. Зээлээ хугацаанд нь төлөх, үлдэгдлээ зохистой түвшинд барих, зээлийн төрөл бүрд тэнцвэртэй хандах нь таны оноог өсгөх гол түлхүүрүүд юм.