Веб сайт ашиглах үйлчилгээний нөхцөл

Нэг. Ерөнхий нөхцөл

1.1. Энэхүү “Таван Богд Финанс ББСБ” ХХК-ийн цахим хуудас ашиглах үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх)-ийн зорилго нь “Таван Богд Финанс ББСБ” ХХК (цаашид “ББСБ” гэх)-ийн www.tavanbogdfinance.com, www.payon.mn (цаашид “Цахим хуудас” гэх)-аар дамжуулан ББСБ-ын үйлчилгээний нөхцөлийг танилцуулах, санал болгох, үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хүргүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Харилцагч уг нөхцөлийг сайтар уншиж танилцан баталгаажуулах буюу зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжих, хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр баримт бичиг юм.

Зөвлөмж: Харилцагч та энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Та доод хэсэгт байрлах “зөвшөөрөх” товчлуурыг дарснаар уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан гэж үзнэ.

Хоёр. Харилцагчийн зөвшөөрөл

2.1. ББСБ нь Харилцагчийн гаргаж өгсөн мэдээллийг Харилцагч Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, баталгаажуулсны дараа Харилцагчийг танин баталгаажуулах, түүний бүртгэлийг үүсгэх, банк бус санхүүгийн үйлчилгээний нөхцөлийг санал болгох, санхүүгийн чадварыг тодорхойлох, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Харилцагчид тохирсон үйлчилгээг санал болгох, ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг хүргүүлэх зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана.

Санамж: Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсныг ББСБд өөрийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглуулахыг зөвшөөрсөнд тооцох тул зөвшөөрөхгүй тохиолдолд Цахим хуудсыг ашиглахгүй байхыг зөвлөж байна.

2.2. Харилцагчийн гаргаж өгсөн мэдээллийн хариуцагч нь “Таван Богд Финанс ББСБ” ХХК байх бөгөөд дараах хаягаар холбоо барих боломжтой. Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, 9 давхар, 902 тоот, утас: +976-7533-1111 2.3. ББСБ нь таны дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

2.3.1. Эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, санхүүгийн мэдээлэл, боловсрол, цахим тодорхойлогч, цахим баримт бичиг, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл (зарим тохиолдолд хүний эмзэг мэдээлэл),

2.3.2. Харилцагчийн өөрийн гэр бүлийн гишүүдийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр гаргаж өгсөн мэдээлэл,

2.3.3. Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем /ДАН/, Төрийн мэдээлэл солилцооны систем /ХУР/ дэх мэдээлэл, Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл,

2.3.4. Харилцагчийн Цахим хуудас болон ББСБ-ын дэвшилтэт технологийн шийдэл бүхий PayOn аппликейшнийг ашиглаж буй төхөөрөмжийн мэдээлэл (цаашид эдгээрийг “Мэдээлэл” гэх).

2.4. ББСБ нь Харилцагч Мэдээллийг устгах хүсэлт гаргах хүртэл хугацаанд боловсруулж, ашиглана. Харин гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээний дагуу хүлээх үүрэг бүрэн дуусгавар болох хүртэл хугацаанд Мэдээлэл устгах хүсэлт гаргах боломжгүй юм.

2.5. ББСБ нь таны зөвшөөрөлгүйгээр Мэдээллийг нийтэд ил болгохгүй.

2.6. ББСБ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банкны тухай хууль болон холбогдох бусад хууль журамд заасан үндэслэлээр төрийн эрх бүхий байгууллагад, эсхүл Харилцагчид үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулж болно.

2.7. Харилцагч өөрийн олгосон зөвшөөрлийг цуцлах тохиолдолд цуцлах тухай хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд ББСБ-ын дээрх хаягт хүргүүлнэ.

2.8. Та Цахим хуудас болон “PayOn” аппликейшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэхдээ дараах үүргийг хүлээнэ:

2.8.1. Хуурамч мэдээлэл оруулахгүй байх;

2.8.2. Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх.

2.9. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцлийн “2.8.1”-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан бол “Таван Богд Финанс ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянах, үйлчилгээ үзүүлэх, гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.

2.10. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцлийн “2.8.2”-т заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол “Таван Богд Финанс ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянах болон Зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй бөгөөд Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч, “Таван Богд Финанс ББСБ” ХХК-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.

2.11. Харилцагч нь өөрийн Мэдээлэл болон Цахим хуудас, PayOn аппликейшн руу нэвтрэх нэр, нууц үг, нууц кодыг хадгалах, хамгаалах үүрэгтэй бөгөөд Цахим хуудас, PayOn аппликейшнийг ашиглах хугацааны аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Харилцагч өөрийн Мэдээлэл болон Цахим хуудас, PayOn аппликейшн руу нэвтрэх нэр, нууц үг, нууц код зэргийг алдсан тохиолдолд ББСБ-ыг Харилцагчийн Мэдээллийг задруулсан тохиолдол гэж үзэхгүй бөгөөд үүнтэй холбогдуулан Харилцагчид, эсхүл гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд тухайн хохирлыг ББСБ хариуцахгүй болно.

2.12. “Таван Богд Финанс ББСБ” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Цахим хуудас, PayOn аппликейшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цахим хуудас, PayOn аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.

Дөрөв. Асуудал шийдвэрлүүлэх

4.1. Харилцагч нь ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой аливаа санал, хүсэлт, гомдлыг info-tbfinance@tavanbogd.com и-мэйл хаяг болон +976-7533-1111 (ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд) утсаар гаргана.

4.2. Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин, гуравдагч байгууллагын системийн тасалдал зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.

Тав. Маргаан шийдвэрлэх

5.1. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, ББСБ-ын үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлах бөгөөд холбогдох хохирлыг гаргуулна.

5.2. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг Талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.