May 16, 2025

37 дах удаагийн Үндэсний Номын баяр

Таван Богд Финанс ББСБ нь 37 дах удаагийн Үндэсний Номын баярт оролцлоо

Suhbaatar
Suhbaatar

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Үндэсний Номын баяр энэ жил 37 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, 2025 оны 5-р сарын 16–18-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр боллоо. Уг баяр нь ном, соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн уншлагын соёлыг дэмжих, мөн иргэдийн боловсролд хөрөнгө оруулах олон нийтийн арга хэмжээ болдгоороо онцлогтой. 

Энэ удаагийн номын баярт Таван Богд Финанс ББСБ оролцож, “PayOn” зээлийн аппликейшн-ээ олон нийтэд танилцууллаа. Тус асраар зочилсон иргэдэд: 

  • Санхүүгийн боловсрол олгох сонирхолтой мэдээлэл 

  • Орлогоо ашиглан хэрхэн ухаалгаар зээл шийдвэрлүүлэх тухай зөвлөгөө 

  • PayOn аппликейшний хэрэглээ, давуу талууд 

  • Харилцагчийн сонирхсон зээлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай шийдвэрлэх боломж зэрэг олон талт мэдээллийг хүргэсэн нь олон хүний сонирхлыг татсан. 

Түүнчлэн зээлийн бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ, харилцагчидтай илүү ойр байж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн шуурхай, хялбар, ухаалаг шийдлүүдийг газар дээр нь санал болгосон нь онцлох үйл явдлуудын нэг байлаа. 

Хэрэглээ бүрт тохирсон хялбар зээл
Хэрэглээ бүрт тохирсон хялбар зээл