Ачаандаа таарсан тэрэг: Бизнесийн зээлээ хэрхэн зөв сонгох вэ?
Хоёр шуудай ачааг том тэвштэй машинаар, харин ачааны машин дүүрэн барааг суудлын тэргээр зөөдөггүйтэй адил зээлд ч бас өөрийн гэсэн даац, зориулалт бий. Бизнесийн зээл бүр санхүүжилт олгодог ч, ачаа даах чадвар нь харилцан адилгүй. Зээл авсан зарим бизнес зорьсон газартаа саадгүй хүрдэг бол зарим нь замдаа гацдаг. Энэ ялгаа зээлийн дүнгээс бус, харин зээлээ "ачаандаа" хэрхэн тааруулж сонгосноос шалтгаалдаг. Зөв сонголт хийхийн тулд дараах дөрвөн асуултад хариулж үзье.

1. Юу ачих вэ: Хэрэгцээгээ таних "Бизнест маань мөнгө хэрэгтэй байна" гэдэг бол шийдэл биш, харин асуултын эхлэл юм. Та бараа татах уу, тоног төхөөрөмж авах уу, эсвэл ажлын байраа засварлах уу? Энэ бүхнийг ганцхан зээлээр зэрэг шийдэх гэвэл аль ч ажил тань дутуу үлдэнэ.
Тиймээс зээл хүсэхийн өмнө хэдэн төгрөгийг яг юунд зарцуулахаа нэг өгүүлбэрт багтаан бичээд үзээрэй. Хэрэв тодорхой нэг мөр болгон буулгаж чадахгүй байвал та зээл авахад хараахан бэлэн биш байна гэсэн үг.
2. Ойрын зам: Эргэлтийн хөрөнгийн зээл Бараа, түүхий эд, сав баглаа боодол татах мөнгө эргэлт хурдантай байдаг. Өнөөдөр татсан бараа хэдхэн хоногийн дараа борлогдож, мөнгө нь таны дансанд эргэн орно. Ийм "ойрын зам"-д богино хугацаатай зээл хамгийн тохиромжтой.
Харин энэ мөнгөнөөс хувийн болон өрхийн хэрэглээндээ зарцуулах нь хамгийн түгээмэл алдаа юм. Ингэвэл бараа тань зарагдсан ч зээлээ эргэн төлөх мөнгө дутахад хүрнэ.
PayOn-оор шийдэх нь: Бараа нөөцлөх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх бол BusinessOn зээлийг PayOn аппликейшнаасаа шууд хүсээрэй. Зээлийн хугацаагаа бараа тань борлогдож дуусах хугацаатай уялдуулж сонгох нь чухал.
3. Холын зам: Тоног төхөөрөмж ба урт хугацааны хөрөнгө Оёдлын машин, хөргөгч зэрэг тоног төхөөрөмжүүд олон жил ашиглагдаж, үр өгөөжөө аажмаар өгдөг. Ийм хөрөнгийг богино хугацаатай зээлээр авчихвал сарын эргэн төлөлт нь тухайн төхөөрөмжийнхөө олж буй орлогоос давж, улмаар бизнесийн тань бусад мөнгөн урсгалыг тамирдуулдаг.
Худалдан авч буй хөрөнгө хэдий чинээ удаан ашиглагдана, зээлийн хугацаа төдий чинээ урт байх нь зүйтэй.
PayOn-оор шийдэх нь: Тоног төхөөрөмжийн төлбөрийг нэг дор бөөнд нь гаргахын оронд BusinessOn-ийн урт хугацаат зээлээр сар бүр тэнцүү хуваан төлөх боломжтой. Ингэснээр шинэ төхөөрөмж тань өөрийнхөө төлбөрийг өөрөө ажиллаад олчихно.
4. Хөдлөхийн өмнө: Техникийн үзлэг Холын замд гарахын өмнө машинаа оношлуулдаг шиг зээл авахаасаа өмнө дараах гурван зүйлийг заавал нягтлаарай:
Сарын эргэн төлөлт нь танай бизнесийн орлого хамгийн багатай сарын орлогод дарамтгүй багтах уу?
Зээлийн жилийн бодит хүү хэд вэ?
Одоо төлж буй бусад зээлтэй тань нийлээд сард нийт хэдэн төгрөг төлөх вэ?
Энэ гурван асуултад итгэлтэйгээр хариулж чадаж байвал та замдаа гарахад бэлэн байна.
PayOn-оор шийдэх нь: Зээлийн хүсэлт илгээхийн өмнө аппликейшн доторх тооцоолуурыг ашиглан сард төлөх дүнгээ урьдчилан тооцоолж хараарай.
Дүгнэлт Зөв тэрэг сонгосон аялагч замдаа саатдаггүй. Бараа татах мөнгөө богино хугацаат зээлээр, үндсэн хөрөнгөө урт хугацаат зээлээр санхүүжүүлсэн бизнес эргэн төлөлтийн өдрийг санаа зовнилгүй угтдаг.
Зээлийг дарамт биш, харин бизнесээ урагшлуулах хүч болгоцгооё!
