Jul 1, 2025
ОЛОН УЛСЫН ДИЖИТАЛ ХАРИЛЦАГЧИЙН ТУРШЛАГЫН СТАНДАРТ АВЛАА
Таван Богд Финанс ББСБ ХХК - Олон Улсын Дижитал Харилцагчийн Туршлагын Стандартыг - Олон Улсын Төгөлдөршил түвшинд амжилттай хамгааллаа:
Таван Богд Финанс ББСБ ХХК Харилцагчийн үйлчилгээндээ Олон Улсын Дижитал Харилцагчийн Туршлагын Стандартыг (IDCXS2022:02) Олон Улсын Төгөлдөршил түвшинд амжилттай хамгаалж энэ хүү стандартыг нэвтрүүлсэн Монголын 3 дахь аж ахуйн нэгж боллоо.
Таван Богд Финанс ББСБ ХХК нь PayOn Дижитал бүтээгдэхүүнээрээ харилцагчдад санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг хүргэхээр зорин ажилладаг бөгөөд харилцагчид хүрч үйлчилгээ үзүүлж буй цэг бүртээ үнэ цэнтэй, чанартай байлгаж, тогтмол сайжруулахын тулд Олон Улсын Дижитал Харилцагчийн Туршлагын Стандартыг хэрэгжүүлж байна.
Тус Стандартыг Олон Улсын Харилцагчийн Туршлагын Институтээс баталгаажуулахаас гадна Их Британийн Стандартын Институтээс давтан баталгаажуулж Таван Богд Финанс ББСБ ХХК нь IDCXS2022:02 - Олон Улсын Төгөлдөршил ( International Excellence ) түвшинд хүрсэн гэдгийг батламжиллаа.
Бидний үйлчилгээ тасралтгүй сайжрахад харилцагч таны санал хүсэлт хамгаас чухал тул биднийг сонгосон харилцагч танд талархлаа.
Таны Зорилгыг Санхүүжүүлнэ