Jun 20, 2025
🌳TREEON ТӨСӨЛ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛЛӨӨ.
Таван богд групп-н 30 жилийн ойн хүрээнд TreeOn төсөл төгөл болон өргөжлөө.
Таван Богд Финанс ББСБ нь Монгол орны ойн санг тэлж, цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэх зорилготой TreeOn төслийг санаачлан хэрэгжүүлж уг төслийн хүрээнд 2030 он гэхэд 1 сая мод тарихаар зорьж байгаа бөгөөд 3 жилийн хугацаанд нийт 1244 модыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences болон Ногоон Ази сүлжээ ТББ-тай хамтран Булган аймаг Элсэнтасархай, Төв аймаг Баянхангай суманд амжилттай тарьж ургуулсаар байна.
🌱 Энэ удаагийн TreeOn 2025 мод тарих өдөрлөгт маань Виртуалаар модоо амжилттай тарьж ургуулсан Payon аппликейшн хэрэглэгчид, гэр бүлүүд, ажилчид маань оролцож Төв аймаг Баянхангай суманд байрлах Атар хамтын төгөл ойжуулалтын талбайд шинээр 220 модыг шинээр суулгалаа.
🌱 TreeOn төсөл нь: PayOn зээлийн аппликейшнаар зээл авах, зээлээ эргэн төлөх тутамдаа, мөн өдөр тутмын алхалтын тоогоороо ус цуглуулж түүгээрээ виртуал орчинд мод ургуулах, бүрэн ургасных нь дараагаар виртуал модоо бодитоор тарих боломжтойгоороо онцлогтой юм.
🌍 Нэг талаас байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал шийдэгдэж, нөгөө талаас хэрэглэгчдийн санхүүгийн хэрэгцээг шийдэж буй арга зам юм.
Эх дэлхийнхээ төлөө мод тарьж, мартагдашгүй дурсамж бүтээцгээе🌍
АПП ТАТАХ: https://payon.app.link/
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7533-1111
“Хэрэглээ бүрд тохирсон хялбар зээл- PayOn”
#TavanBogdFinanceNBFI #ЦахимЗээлийнАппликейшн #TreeOn #Модтарихөдөрлөг