Sep 26, 2025

TreeOn | Ирээдүйдээ өгч буй бидний амлалт 🕊

Алхам бүрт ус бэлэглэж мод ургуулах TreeOn төсөл 3 дахь жилдээ

Өнөөдөр бидний суулгасан жижигхэн суулгац маргаашийн сүүдэр, ногоон төгөл, хүүхдийн инээд, шувуудын жиргээ болон ургана. Энэ бол зөвхөн нэг модны түүх биш, харин ирээдүй хойч үедээ өгч буй бидний хамтын амлалт юм.  

TreeOn төсөл нь зөвхөн мод тарих хөдөлгөөн бус, биднийг харилцагчтай холбох гүүр, хүн бүрийн гар нийлж, сэтгэл нэгэн зорилгод төвлөрөхийн бэлгэ тэмдэг юм. Бид мод тарьж буйгаас гадна итгэл, хайр, хариуцлага тарьж байгаа хэрэг. 

ЭХ ДЭЛХИЙНХЭЭ ТӨЛӨӨ, ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ ТӨЛӨӨ

Монгол орны ойн санг тэлж, цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэх зорилготойгоор TreeOn төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд бид 2030 он гэхэд 1 сая мод тарих зорилт дэвшүүлээд замдаа гарлаа.  

Харин TreeOn төсөлд одоо 114,000 мод виртуал орчинд ургаж, 2300 мод сертификат гардан авсан байна.

Харилцагч та хэрхэн TreeOn-д нэгдэх вэ? 

Таны алхам бүр, төлбөр бүр, зээлийн үйлчилгээ бүр мод тарих хүч болж чадна! 

  1. PayOn аппликейшнаа татах 

  2. TreeOn цэсийг идэвхжүүлэх 

  3. Дараах үйлдлүүдээр “ус” цуглуулан виртуал модоо ургуулах: 

    🚶 Алхах бүрт 

    💰 Зээл авах бүрт 

    💸 Зээл төлөх бүрт 

Виртуал мод тань бүрэн ургасны дараа бид бодит орчинд тарьж, арчилж ургуулах болно. 
🙌Монгол орны ногоон ирээдүйн төлөө нэгдэж буй танд баярлалаа! 
Өнөөдрийн таны алхам маргаашийн ногоон ой, хүүхдийн инээд, цэвэр агаараар үргэлжлэх болно. 

TreeOn – Ирээдүйдээ өгч буй бидний хамтын амлалт. 

Хэрэглээ бүрт тохирсон хялбар зээл
Хэрэглээ бүрт тохирсон хялбар зээл