Цалингаас цалин хүртэл: 30 хоногийн аялал

Цалин орсон өдөр бүгдийн сэтгэл хөнгөхөн байдаг. Гэвч сарын сүүлээр олон хүн дансаа харахаас ч дургүй болж, цалин буух өдрийг тоолж суудаг.

Цалингаас цалин хүртэлх 30 хоног сар бүр давтагддаг аялалтай адил. Зам нь бүгдэд ижил. Гэхдээ зарим нь зорьсон газартаа тайван хүрдэг бол зарим нь замын сүүлчээр «шатахуунгүй» болдог. Энэ ялгаа цалин хэд байгаагаас биш, замдаа ямар шийдвэр гаргаснаас хамаардаг.

Энэ аяллыг дөрвөн хэсэгт хувааж харцгаая.

1–5 дахь өдөр: Аялал эхэллээ

Дансанд мөнгө орж ирэхэд бид бүгд баярладаг. «Энэ сар заавал төлөвлөгөөтэй явна» гэж өөртөө амлана. Гэтэл жижиг зардал хамгийн олон гардаг нь яг энэ хэдэн өдөр. Хүргэлтээр хоол захиална, хямдралтай юм нүдэнд тусна, «ганц удаа ч яахав» гэнэ.

Аялалд гарахын өмнө хамгийн чухал зүйлсээ түрүүлж бэлддэг шиг цалин орсон өдрөө тогтмол зардал, зээлийн төлөлт, хуримтлалын мөнгөө эхлээд салгаж тавиарай. Үлдсэн нь л энэ сарын аяллын тань зардал. Эсрэгээр нь хийвэл хуримтлал «дараа сараас» гэсээр хойшилсоор байдаг.

PayOn-оор: Цалин орсон өдрөө хуримтлалынхаа хэсгийг PayOn-ийн Итгэлцэл бүтээгдэхүүнд шилжүүлж хэвшээрэй. Дансанд харагдахгүй байгаа мөнгөнд гар хүрэх нь ховор.

6–15 дахь өдөр: Замын хамгийн тайван хэсэг

Зам тэгш, шатахуун хангалттай байна. Тийм болохоор утсаа солих, гэр ахуйн бараа авах, хувцас худалдаж авах гэх мэт томоохон худалдан авалтыг ихэвчлэн энэ үед хийдэг. Энд «авах уу, үгүй юу» гэдгээс илүү «төлөвлөсөн юм уу, эсвэл гэнэт хүссэн юм уу» гэдгийг бодох хэрэгтэй.

Том юм авахын өмнө өөрөөсөө ганцхан зүйл асуугаарай: энэ сарын төсөвт багтах уу? Багтахгүй бол та дараа сарын мөнгөө урьдчилж зарцуулж байна гэсэн үг. Ийм үед нэг дор төлснөөс хувааж төлсөн нь дээр.

PayOn-оор: Төлөвлөсөн худалдан авалтаа BuyOn-оор хувааж төлж болно. Гэхдээ эхлээд нэг тооцоо хийгээрэй. Шинэ төлөлт тань одоо төлж буй зээл, тогтмол зардалтай нийлээд сард хэд болох вэ?

16–25 дахь өдөр: Шатахуун багасч эхэлнэ

Дансны үлдэгдэл мэдэгдэхүйц багасна. «Гадуур хооллохоо болъё доо» гэж бодож эхэлнэ. Хамгийн хэцүү нь гэнэтийн зардал яг энэ үед тохиох нь элбэг байдаг. Машин эвдэрнэ, эмнэлэгт үзүүлэх хэрэг гарна, мартсан төлбөрийн сануулга ирнэ.

Хол явахдаа нөөц шатахуун авдаг шиг гэнэтийн зардалд зориулсан бага ч гэсэн нөөц мөнгөтэй байхыг хичээгээрэй. Нөөцгүй үед зээл гарц болж болно. Гэхдээ «хэд хүртэл авч болох вэ» гэж биш, «надад яг хэд хэрэгтэй вэ» гэдгээр шийдээрэй.

PayOn-оор: Үнэхээр гэнэтийн хэрэгцээ гарвал PayOn-ийн Цахим зээлийг ашиглаж болно. Апп дээр харагдаж буй дээд эрх бол таны хэрэгцээ биш гэдгийг санаарай.

26–30 дахь өдөр: Зорьсон газар ойртлоо

Цалин хүртэл хэд хоног үлдсэнийг тоолж эхэлнэ. Данс шалгах бүрдээ «Энэ сар мөнгө маань хаашаа алга болчихов оо?» гэж гайхна.

Гэхдээ дараагийн аяллаа төлөвлөхөд хамгийн тохиромжтой үе бол яг энэ хэдэн өдөр. Энэ сард юунд хамгийн их мөнгө зарцуулснаа нэг харчихаарай. Ихэнхдээ нэг зүйл тод харагдана: ганц цалингаараа авах ёсгүй байсан нэг том худалдан авалт.

PayOn-оор: Үнэтэй бараа, тоног төхөөрөмжийн мөнгийг нэг цалингаасаа бүтнээр нь гаргахын оронд LeaseOn-оор хэдэн сард тэнцүү хувааж төлж болно. Тэгвэл замын сүүлийн хэдэн өдөр ийм хүнд байхаа больно.

Эцэст нь

Аялал сар бүр нэг л замаар явдаг. Ялгаа нь замаа урьдчилж харсан эсэхэд л байна. Цалин орсон өдрөө таван минут гаргаад сарынхаа мөнгийг хуваарилсан хүн сарын сүүлээр өдөр тоолж суудаггүй.

Дараагийн цалингаа тэсэн ядан хүлээдэг биш, тайван угтдаг болъё.

Санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэх бусад нийтлэлийг PayOn аппын «Санхүүгийн боловсрол» булангаас уншаарай.

Simple loans tailored for every need
Simple loans tailored for every need
100%
>